Компьютерийн дэргэд хооллох нь өвчин үүсгэх эрсдэлтэй

Хуучирсан мэдээ: 2013.10.21-нд нийтлэгдсэн

Компьютерийн дэргэд хооллох нь өвчин үүсгэх эрсдэлтэй

Ажлын цагаар компьютерийн
дэргэд хоолоо идэх нь хүний эрүүл мэндэд муу ажээ. Учир нь хүний тархи хоол
идэх үйл явц дээр төвлөрч чаддаггүй байна. Мөн компьютерээс ялгарч буй
цахилгаан соронзон цацраг дэргэд нь байгаа бүхий л төрлийн шингэний найрлага
мөн чанарыг өөрчилдөг байна. Киевийн Хүний экологийн хүрээлэнгийн эрдэмтдийн
үзэж байгаагаар энэ үед  бүх шингэн зүйл "хэрцгий" болдог аж.
Энэхүү судалгааны үеэр тус хүрээлэнгийн ажиллаж буй компьютерийн дэргэд савтай
ус тавьжээ.Туршилт хийхээс өмнө болон хойно тус шингэний молекулын шинжилгээг
сайтар хийсэн аж. Хэсэг хугацааны дараа  усны бүтэц өөрчлөгджээ. Ийнхүү
бага багаар компьютерийн хор  хүний биед нөлөөлсөөр хорт хавдар болон
бусад олон төрлийн өвчнийг үүсгэх өндөр магадлалтай байдаг гэнэ.

Н.Ганчимэг

Эх сурвалж: http://www.dnn.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж