Өнөөдөр
Архангайн зүүн, Булган,Сэлэнгийн өмнөд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн
нутгаар цасан шуурга шуурч, Өмнөговь, Дундговийн нутаг, Говь-Алтайн
хойд, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр,
зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх
нутгаар солигдмол үүлтэй. Төвийн ихэнх нутаг, говь болон зүүн зүгийн
нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун
хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн зүгийн
нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, говийн нутгийн ихэнх, баруун
болон төвийн нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед
секундэд 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай,
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 градус хүйтэн, говийн нутгийн
баруун, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр 1-6 градус, зүүн зүгийн нутгийн
өмнөд, говийн нутгийн зүүн хэсгээр 8-13 градус дулаан, бусад нутгаар
3-8 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас
орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед түр зуур
секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч 3-5 градус хүйтэн
байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус хүйтэн, харьцангуй
чийг 74 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө
тогтвортой байна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
22-нд
нутгийн зүүн хагаст, 23,24-нд зүүн зүгийн нутгаар цас орж, салхи
хойноос секундэд 18-20 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга
шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө
16-21 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр
шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар
шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 24-нөөс өдөртөө
бага зэрэг дулаарна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс анхааруулж байна.