Сайдууд хөтөлбөрүүдтэй танилцлаа

Хуучирсан мэдээ: 2013.10.20-нд нийтлэгдсэн

Сайдууд хөтөлбөрүүдтэй танилцлаа

“Монгол зэс”, “Монгол төмөр” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс Уул уурхайн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын хамтарсан тушаал энэ оны есдүгээр сарын 27-ны өдөр гарсан. Уг тушаалд төмрийн хүдэр, баяжмал, зэсийн баяжмалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, Монгол Улсад гангийн үйлдвэр, зэс хайлуулах цэвэршүүлэх үйлдвэр барьж байгуулах, төлөвлөлт хийх зорилгоор дээрх хоёр хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон билээ. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаман дээр “Монгол зэс” хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн анхны уулзалт болжээ. Тус уулзалтын үеэр зэс хайлах, цэвэршүүлэх технологиудтай танилцаж, мөн боломжит төслүүдтэй танилцсан байна.

Дээрх хоёр төслийг боловсруулж, Уул уурхайн сайд, Эдийн засгийн  хөгжлийн сайд, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын хамтарсан хуралдаанд 2014 оны эхний удиралд багтаан танилцуулахыг ажлын хэсгийн ахлагч Б.Цогтгэрэлд даалгажээ.

Н.ГЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж