Хятадын Нанкин хотын дарга Жи Жянийг албан тушаалаас нь огцруулсан байна. Орон нутгийн хэвлэлээр түүнийг “сахилга журмын ноцтой зөршил гаргасан” гэж бичсэн байв хэмээн Reuters мэдээлэв.
Жи Жянь Бээжингийн олимпийн үеэр
Хятадын Комммжнист намын Төв хорооны Зохион байгуулах тасаг түүнийг огцруулах шийдвэрийг гаргажээ. Учир тэр өөрөө хотын намын хороог толгойлж байсан юм.
Яг ямар шалтгаантай гэдгийг тодруулаагүй байв. Түүнийг баасан гаригт барин саатуулаад Бээжинд авчран байцаасан байна. Өмнө нь хэд хэдэн компанитай холбоотой авлигын хэрэгт түүнийг сэжиглэсэн яриа гарсан байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР