
Аравдугаар 17-нд ерөнхийлөгч Барак Обама төсвийн тохиролцсон хувилбарт гарын үсэг зурснаар улсын зээлийн өрийн төвшинг нэмэгдүүлэх боломжтой боллоо. Олон хоногийн турш бүгд найрамдахчууд ба Цагаан ордны хооронд хийсэн хэлэлцээрийн явцад хуулийн зөвшилцлийг хийж чадсан байв.
Тохиролцооны дагуу улсын зээлийн төвшинг 2014 оны хоёрдугаар сарын 7 гэхэд шинээр тогтоож өгөх ёстой. Өмнөх 16,7 гэсэн дээд хэмжээг 2013 оны тавдугаар сард тогтоосон байв.
Чансааны Standard&Poor"s агентлагийн үнэлгээгээр улсын байгууллагуудын хэсэгчлэн хаасны улмаас 24 тэрбум долларын хохролыг Америкийн эдийн засаг амссан байлаа. Мөн тэр саатал нь дөрөвдүгээр улирлын эдийн засгийн өсөлтийг 0,6 хувиар буулгажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР