Улаанбаатарт шороон шуурга шуурна

Хуучирсан мэдээ: 2013.10.20-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт шороон шуурга шуурна

Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд:
     21-23-нд ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
 
 
2013 оны 10 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан   мэдээ:

Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр,зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3 градус   хүйтнээс 2 градус дулаан, Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Их нууруудын хотгор, Орхон Сэлэнгийн сав нутгаар 3-8 градус, Дорнод, Дарьгангын тал нутаг болон говийн бүс нутгаар 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, шороон шуурга шуурна. 10-12 градус дулаан байна.  
 
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус хүйтэн, харьцангуй чийг 50 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд:

21-23-нд ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
           

2013 оны 10 дугаар сарын 21-нээс 10 дүгаар сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

21-нд ихэнх нутгаар, 22, 23-нд нутгийн зүүн хагаст, 24-нд зүүн зүгийн нутгаар цас орж, салхи хойноос секундэд 18-20 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж