Хаягдлыг хэрхэн ашиг болгох вэ?

Хуучирсан мэдээ: 2013.10.19-нд нийтлэгдсэн

Хаягдлыг хэрхэн ашиг болгох вэ?

Хуучин эвдэрч хэмхэрсэн авто машины эд ангиар  олон янзын төхөөрөмж угсарч болно. Жишээлбэл, нарны зайгаар ажиллах хөргөгч, салхивчууд эсвэл ундааны ус үйлдвэрлэх төхөөрөмж, салхины болон усны генераторууд, ус халаагч, насос гээд л олон зүйлийг хийж болно. Өөрт ч санирхолтой, жижиг үйлдвэрлэл зохион байгуулж чадвал ашигтай бизнес болно.


Олон тооны, амьдралд хэрэгтэй төхөөрөмжүүд үйлдвэрлэхээс гадна олон ч ажлын байр бий болгоно. Дээр дурьдагдсан төхөөрөмжүүд хангалттай ашиг өгөх учир гадны санхүүжилтгүйгээр явагдах давуу талтай.


Ийм төслийн эсрэг байгаа хүмүүс хуучин машиныг задлах нь ашиггүй ажил гэдэг. Гэтэл франц залуучууд 2004 онд өөрсдийн авто, автобусыг задлан тэднийг багагүй ашигтай хаягдал болгож чадсан түүхтэй.


Францчуудын  тэр сонирхолтой санаачлагыг хөрш орнуудын залуус дуртайяа дэмжсэн юм. Хуучин машинаа европчуудаас илүүтэйгээр ашигтай хаягдал болгоно гэдгээ манайхан ч үзүүлж чадна шүү дээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж