Хуучирсан мэдээ: 2013.10.19-нд нийтлэгдсэн

У.Мөнх-Эрдэнэ яллаа

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ий 64 кг-ийн жинд өрсөлдөж буй Монгол Улсын Гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ эхний учраагаа яллаа. Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Туркменстаны Азиз Бебитовтой тоглон, 3:0-ийн харьцаатай хожлоо. Ингэснээр манай тамирчин У.Мөнх-Эрдэнэ шөвгийн наймд шалгарч байгаа юм.

2013 оны насанд хүрэгчдийн боксын ДАШТ өнөөдөр зургаа дахь өдрөөр үргэлжилнэ.

Өнөөдөр манайхнаас 56 кг-ийн Гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт Азербайжений тамирчин Явид Чалабиевтэй, 75 кг-ийн жинд ОУХМ Нармандахын Шинэбаяр Польшийн Михаль Ковалчыктай, 49 кг-ийн жинд Ганхуягийн Ган-Эрдэнэ Унгарын Иштван Унгаритай тус тус тоглоно.

    Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж