
Олон улсын алан хядагчдын сүлжээ “Аль-Каида” одоо цөмийн зэвсэгтэй болох хэд хэдэн системийг боловсруулж байгаа тухай The Times of India сонинд өгүүлсэн байв. Америкийн тал террористууд цөмийн зэвсэгтэй болох арга зам хайж байгаа баримт олж авсан гэж АНУ-ын террорын эсрэг үндэсний төвийн тэргүүн Жона Бреннана (John Brennan) хэлжээ. Цөмийнхөө нөөцөнд хяналтаа чангатгах орон бол Пакистан гэж тэр сануулсан байна. Террористууд зэрэг хэд хэдэн хувилбар боловсруулж байна. Түүний нэг хувилбараар нь Пакистаны цөмийн хөтөлбөртөй холбоотой хүмүүсийг олж элсүүлэх дараа нь өөрсдийн хүчээр цөмийн төхөөрөмж угсрах технологитой болох зорилт тавьжээ. Үиглан хүлээж байна. Энэ асуудал нь Америк-Пакистаны яриа хэлцлийн гол сэдэв болж байгаа юм. Өнгөрсөн бямба гаригт Барак Обама Пакистаны ерөнхий сайд Юсуф Гиланитай уулзан ярилцсаны гол сэдэв нь Пакистаны цөмийн нөөцийн аюулгүй байдлын асуудал байжээ. Өмнө нь “Аль-Каида” мэдэгдэхдээ тэд цөмийн зэвсэг угсрах хэмжээний хангалттай нөөцтөй гэж байсан юм.