Хуучирсан мэдээ: 2013.10.18-нд нийтлэгдсэн

Өхөөрдөм үнсэлт

Хөлбөмбөгийн од Дэвид Бекхэм ганц охиндоо ухаангүй хайртай нэгэн.

Тэрээр болж  өгвөл охинтойгоо хамт цагийг өнгөрөөхийг хичээдэг. Тиймдээ ч Дэвид Бекхэм өчигдөр Харпер охиноо дагуулан Лос-Анжелес хотоор дэлгүүр хэсчээ. Харин энэ үеэр тэднийг дагасан папараццичид аав, охины өхөөрдөм үнсэлтийг гэрэл зургийн дурандаа буулгаж амжсан байна. Өдгөө хоёр ой өнгөрч яваа Харпер Дэвидийн гар дээр тухлан дэлгүүрээс гарч явахдаа аавыгаа үнссэн аж.  Дэвид Бекхэм болон Викториа нарын бага охин Харпер дээрээ гурван ахтай юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж