Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан П.Өлзийсайхан нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр болж байна. Түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн эрүүгийн хуулийн тусгай ангийн 249.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг хууль бусаар баривчилсан, 251.1-т эрүү шүүлт тулгасан, 253.2-т зааснаар нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэгт буруутган шалгаж эхэлсэн юм. Гэхдээ тавдугаар сард Сонгино-Хайрхан дүүргийн шүүхээс П.Өлзийсайхан болон эрүүгийн төлөөлөгч, хурандаа Г.Ганболд нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож байсан билээ. Энэ хугацаанд П.Өлзийсайханы өмгөөлөгч энэ бол захиалгатай хэрэг хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж байсан юм.
Б.СҮХ