Гандболын залуучуудын УАШТ болно

Хуучирсан мэдээ: 2013.10.18-нд нийтлэгдсэн

Гандболын залуучуудын УАШТ болно

Гандболын залуучуудын УАШТ аравдугаар сарын 26-27-нд МУБИС-ийн БТДС-ийн Спорт зааланд болох ажээ. Энэ удаагийн УАШТ-д хот болон хөдөө орон нутгийн 20 орчим байгууллагын эрэгтэй, эмэгтэй 30 багийн  300 гаруй тамирчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Зааврын дагуу уг тэмцээнд 18-20 насны  тамирчид оролцох бөгөөд нэг байгууллагаас эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг баг оролцуулахаар заажээ.

Тэмцээний ерөнхий шүүгчээр МУБИС-ийн БТС-ийн сургалтын албаны дарга, олон улсын шүүгч Д.Энэбиш ажиллах юм. Багуудыг хэсгүүдэд хувааж, тойргийн журмаар өрсөлдүүлэн, хэсэг тус бүрээс шалгарсан багуудыг олимпийн системээр өрсөлдүүлж, медальтнуудыг тодруулна.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны тогтоолын дагуу 2014 онд Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдах олон улсын гандболын тэмцээнд оролцох залуу тамирчдыг сонгон шалгаруулахад тэмцээний хамгийн гол зорилго  чиглэгдэж байгаа юм. Сонирхуулахад, 2014 онд Азийн спортын наадам, элсний Азийн наадмуудад Монголын гандболын баг тамирчид оролцохоор төлөвлөөд байгаа ажээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж