
Хэрвээ бэлгэнд зэвсэг авсан, өвөг дээдэс, ах дүүсээс нь уламжлагдан хадгалагдаж ирсэн галт зэвсэг байвал иргэд харьяа дүүргийнхээ цагдаагийн хэлтэс, үгүй бол Нийслэлийн хэв журам хамгаалах газарт очиж, гэрчилгээжүүлж болох юм байна. Албаныхан ирэх арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэл ямар нэгэн бүртгэлгүй галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээжүүлэх бодлого барина гэдгээ хэллээ. Мөн гэрчилгээгүй гээд хураах зүйл байхгүй. Энэ сарын хугацаанд л нуугдмал галт зэвсэг байвал гэрчилгээжүүлэх хэрэгтэй байна гэсэн юм. Тэгэхээр иргэд бүртгэлгүй байгаа галт зэвсгээ энэ сарын хугацаанд бүртгэлжүүлж, гэрчилгээтэй болгох хэрэгтэй юм байна. Ер нь бол галт зэвсэг хууль бусаар авч явах, хадгалах, тээвэрлэх нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй аж. Тиймээс хууль хяналтын байгууллагын зүгээс олгож байгаа энэхүү боломжийг ашиглан бүртгэлгүй байгаа галт зэвсгээ бүртгүүлж, хууль ёсны болгох нь зүйн хэрэг юм. Монгол Улсын хэмжээнд 13 мянган галт зэвсэг бүртгэлтэй байдаг аж.