eBay компанийн хувьцаа унах хандлагатай байна

Хуучирсан мэдээ: 2013.10.18-нд нийтлэгдсэн

eBay компанийн хувьцаа унах хандлагатай байна

Цахим худалдааны томоохон сайт болох eBay компанийн хувьцаа хөрөнгийн зах зээл дээр унах хандлагатай байгааг шинжээчид анхааруулж байна. Хэдийгээр тус компанийн худалдаа 4,5 тэрбумаар хэмжигдэж байгаа ч хөрөнгийн зах зээл дээрх хувьцаа нь 6 хувиар унасан болохыг шинжээчид нотолж байгаа юм. Ээлж дараалан болох томоохон баяруудаар хөнгөлөлттэй худалдаа явуулснаар жилийн эцсийн орлого нь өсөлттэй гардаг билээ. Тус компанийн санхүүгийн төлөөлөгчийн мэдээлж байгаагаар 2013 оны гуравдугаар улирлын орлого 689 сая ам.доллараар хэмжигдэж байгаа нь өнгөрсөн жилийнхээс 15 гаруй хувиар өссөн үзүүлэлт болж байгаа юм. “Хөрөнгийн зах зээл дээрх бидний тоглолтыг сайжруулахад олон зүйл хэрэгтэй.

Компанийн хувьд бид сайн мэргэжилтэн хэрэгтэй байгаа нь үнэн” гэж тус компанийн санхүүгийн ахлах мэргэжилтэн Боб Свон ярьжээ. Энэ жилийн тухайд авч үзвэл нийт борлуулалт 3,89 тэрбум долларт хүрэхэд гар утасны борлуулалт нөлөөлжээ.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж