Өмнөговь аймгаас мэдээлж байна.

эх орондоо өөрийн хийх бүтээсэн зүйлтэй, хойч үедээ өвлүүлэх
бүтээлтэйгээр гавьяаныхаа амралтыг эдлэн суугаа ч ахмадуудад нийгмийн
халамж үйлчилгээ үргэлж хэрэгтэй байдаг. Манай аймгийн хувьд орон
нутгаас ахмадууддаа зориулан төрөл бүрийн тусламж дэмжлэг, халамж
үйлчилгээг зохион байгуулсаар ирсэн. Тухайлбал, өнгөрсөн жил орон
нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 3 давхар барилга бүхий “Ахмадын
өргөө”-г шинээр барьж ашиглалтанд оруулсан, Ахмадын сувиллыг бий болгож
засч тохижуулсан, ахмадын эрүүл мэндэд анхаарч дасгалын тэмцээн уралдаан
зохион байгуулсан гээд олон зүйлийг нэрлэж болно. Харин энэ удаад
ахмадууддаа зориулан дасгал хөдөлгөөн хийх, бие бялдараа чийрэгжүүлэх
тоног төхөөрөмжтэй болголоо.
Орон нутгийн төсвийн 8,1 сая төгрөг
бүхий эдгээр тоног төхөөрөмжүүд нь 9 төрлийнх. Тухайлбал, хөл нурууны
дасгал, нуруу гэдэсний массаж, гүйлтийн зам, массажны сандал, төөнүүр,
атгадаг базуур зэрэг тоног төхөөрөмөөр ахмадууд хичээллэх боломжтой болж
байгаа юм байна.
Ахмадуудад
зориулан олгож байгаа эдгээр тоног төхөөрөмжийг аймгийн ЗДТГ-ын НХХ-ээс
гардуулан өгсөн. Эдгээрийг аймгийн “Ахмадын өргөө”-нд байрлуулсан
бөгөөд цаашид дасгалын тусгай өрөө болгон тохижуулж Даланзадгад сумын
төдийгүй хөрш зэргэлдээ сумдын ахмадууд ирж чөлөөт цагаараа өргөөндөө
цугларан дасгал хөдөлгөөн хийх, биеийн чилээгээ гаргах юм.

С.НОМИН