Ерөнхий сайд мэдээлэл өгнө

Хуучирсан мэдээ: 2013.10.18-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд мэдээлэл өгнө

Ерөнхий сайд Н.Алтанхуяг долоо хоног бүрийн баасан гаригийн чуулганы хуралдаанд мэдээлэл өгөх буюу Засгийн газрын цагтай. Энэ өдрийн Засгийн газрын цагаар мөнгөний бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж.

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх юм. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг 14.00 цагт Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлийн тухай төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариулах юм.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж