“ОPCW” 20 байгууламжийн зургааг нь устгав

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

“ОPCW” 20 байгууламжийн зургааг нь устгав

Химийн зэвсгийг хориглох байгууллагын (ОPCW) мэргэжилтнүүд  Сирийн  химийн зэвсгийн 20 байгууламжийн зургааг нь устгалаа гэж тус байгууллагын сайтад өгүүлжээ.

“Al Arabiya” агентлагт мэдээлснээр НҮБ-ын шинжээчид Сирийн химийн зэвсгийн нөөц хадгалагдаж байгаа 11 байгууламжид бүрэн үзлэг, шинжилгээ хийж дууссан байна.

Химийн зэвсгийг устгах байгууллагын шинжээчид Сирийн химийн зэвсгийг 2014 оны дунд үе гэхэд бүрэн устгахаар амлаад буй юм. Шинжээчид Сирийн химийн зэвсгийг устгах ажиллагаанд өнгөрсөн аравдугаар сарын 6-нд орсон аж.  Үүний зэрэгцээ Химийн зэвсгийг хориглох байгууллага (ОPCW)  2013 оны  Нобелийн энх тайвны шагналтнаар тодорсон билээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж