Үйлдвэрлэлийн ослоор амиа алдсан хүмүүсийг дурсана

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Үйлдвэрлэлийн ослоор амиа алдсан хүмүүсийг дурсана

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг Үйлдвэрлэлийн ослын улмаас амь үрэгдсэн ажилчдын дурсгалыг хүндэтгэх өдөр болгон дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас мэдээлж байгаагаар дэлхий дээр жилд 2,2 сая хүн үйлдвэрлэлийн осол болон мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж, өдөр бүр 6000 ажилчин амь үрэгдэж, 15 хором тутам нэг ажилчин нас барж байна.  Монгол Улс 1999 оноос олон улсын энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд нийгмийн түншлэлийн талуудын оролцоотойгоор нэг сарын хугацаатай кампанит ажил өрнүүлдэг уламжлал тогтсон юм. Гэтэл манай орны хувьд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын гаралт буурахгүй харин ч өсөх хандлагатай байна. 2010 онд нийт 366 үйлдвэрлэлийн осол гарч 398 хүн өртсөнөөс, 80 хүн нас барж, 44 хүн тахир дутуу болсон нь өмнөх оныхоос өссөн үзүүлэлт юм. Осолд өртсөн хүмүүсийн 51.7 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байжээ. Хамгийн өндөр буюу 98 осол уул уурхайд, 52 осол барилга, 22 осол эрчим хүчний салбарт гарчээ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж