О.Насанбурмаагийн өрсөлдөгч тодорлоо

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

О.Насанбурмаагийн өрсөлдөгч тодорлоо

ОХУ-ын бөхийн төрлүүдийн холбоо Санкт-Петербург хотноо болох Бие хамгаалах урлагийн дэлхийн тоглолтын үеэр чөлөөт бөх, сонгомол барилдааны төрлөөр Орос болон дэлхийн шигшээ багийн хооронд халз тэмцээн зохиохоор болсон. Аравдугаар сарын 18-26-ны өдрүүдэд буюу маргаашнаас эхлэх энэхүү тэмцээнд Монгол Улсын Гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа оролцохоор уригдсан билээ. Тэгвэл ОХУ-ын дэлхийн шигшээтэй өрсөлдөх чөлөөт бөхийн багийнхаа нэрсийг зарласан байна. Чөлөөт бөхийн дэлхийн шигшээ багт багтсан Гавьяат тамирчин О.Насанбурмаа 67 кг-ийн жинд ОХУ-ын Юлия Пронцевичтой барилдахаар болсон байна. Юлия Пронцевич 2012 оны дэлхийн цомын тэмцээнээс мөнгө, 2012 оны ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, 2013 оны тэмцээнээс мөнгө хүртсэн 1992 оны өсч яваа залуу тамирчин юм. 

Тулааны урлагийн дэлхийн наадамд дэлхийн 120 гаруй улсын 1500 орчим тамирчин айкидо, бөх, жүдо, жиу-жицу, карате, кендо, кикбокс, самбо, сумо зэрэг 15 төрлөөр 136 багц медалийн төлөө өрсөлдөх юм.

Өмнө нь, Гавьяат тамирчин Б.Наранбаатар 2008 онд дэлхийн шигшээ багт багтаж, ОХУ-ын шигшээтэй хийсэн халз барилдаанд дэлхийн дөрвөн удаагийн аварга Бесик Кудуховыг ялсан түүхтэй.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж