“Жишиг хороолол”-ын нээлт болов

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

“Жишиг хороолол”-ын нээлт болов

2013 оны 5 дугаар сард аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор "Жишиг хороолол” хөтөлбөрийг хэлэлцэн баталж, ард иргэдийг эрүүл аюулгүй орчинд ая тухтай амьдрах нөхцлийг хангахаар бүтээн байгуулалтын ажил эхэлсэн.
 
"Жишиг хороолол” төслийг эхний ээлжинд Дархан сумын 11, 12 дугаар баг буюу 6 дугаар хороололд энэ зуны улиралд хэрэгжүүлж, Дархан хот байгуулагдсаны 52 жилийн ойн босгон дээр буюу 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 19.30 цагт тус хорооллын нээлтийг албан ёсоор хийлээ.

Жишиг хорооллын нээлтийн арга хэмжээнд аймгийн удирдлагууд, хэлтэс агентлагийн дарга нар оршин суугч иргэд оролцож, нээлтийн туузыг аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, аймгийн Засаг дарга С.Насанбат, "Дархан Хөлөг” ХХК-ийн захирал Б.Гансүх нар хайчилсан юм.

Нээлтийн үеэр аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн хэлсэн үгэндээ:

– Жишиг хороолол төслийг боловсруулж хэрэгжүүлэхдээ ард иргэд та бүхний дунд удаа дараагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, саналуудыг тань авч тусгасан гэдгийг онцлон тэмдэглэж, 2014 онд Дархан сумын "Өргөө”, 4 дүгээр багт "Жишиг хороолол” төслийг хэрэгжүүлэхээрбэлтгэл ажлыг эхлээд байгааг дуулгалаа. Мөн бидний хийж гүйцэтгэсэн "Жишиг хороолол” төсөл алдаа оноон дээрээ тулгуурлан улам сайжирч хэрэгжинэ. Үүний үр дүнд та бид хамтран Дархан хотоо "Жишиг хот” болгох ажлыг алхам алхамаар урагшлуулж байна гэлээ.

Жишиг хороолол төслийн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Тухайлбал: 13400м2 ногоон байгууламж, 37800 ширхэг мод бут сөөг, 662,8 м2 талбайтай 17 авто машины зогсоол, 5201 м2 талбайтай, гэрэлтүүлэг, сүүдрэвч, сандалбүхий явган хүний зам, 600м2 замын засвар шинэчлэлтийн ажил, багачууд хүүхдүүдийн тоглох тоглоомын болон өндөр настан ахмадуудын амрах нарлах 5 тайлбайг шинээр хийж тохижуулж нийтдээ энэ ажилд 1,2 тэрбум төгрөг зарцууллаа. Мөн аймгийнхаа нэгээхэн хэсгийг ч гэсэн ажилтай орлоготой байлгахын тулд төслийн ажлыг аймгийнхаа 14 компаниар гүйцэтгүүлж нийтдээ 320 хүнийг түр болон байнгын ажлын байраар хангаж ажилласан байна.

Барьж байгуулсан зүйлээ хайр гамтай ашиглах, нүдлэн хамгаалах, улам сайжруулах үүрэг СӨХолбоо, иргэд оршин суугчдад ирж байгаа ба Дархан сумын 11,12 дугаар баг, СӨХ нь Дархан сумандаа төдийгүй бусад сум, орон нутгийнхаа ард иргэдэд үлгэр дурайлал болж ажиллана гэдгээ мөн үеэр илэрхийллээ.

Эх сурвалж: http://darkhanith.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж