Бразилийн экспортын үндэс нь металлууд. Тийм ч учраас уулын баяжуулах үйлдвэр болон металлургийн бүтээгдэхүүнээс гадна Бразилийн цэцэглэлтэд бусад салбарууд хувь нэмрээ оруулж байгаа.

Фото: Francesco Zizola / Noor
Сүүлийн 30 жилийн дотор латинамерикийн мөнхийн асуудалтай том орноос дэлхийн эдийн засгийн лидерүүдийн тоонд Бразил багтаж чадсан юм. Одоо тус орны дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсөлтийн муугүй хурдыг үзүүлэн дэлхийн долоо дахь том эдийн засаг болж чаджээ. Тус орон өөрийн түүхий эдийн болон бусад салбаруудаа эрчимтэй шинэчилснээр ийм амжилтад хүрлээ.

Фото: Stanley Greene / Noor
Бразил орон олон төрлийн ашигт малтмалаар баян. Түүний гол нь нефть, төмрийн хүдрүүд: төмөр, никель, хөнгөн цагаан, зэс болж байна. Ашигт малтмал нь 256 тэрбумаар үнэлэгдэх экспортын 35 хувийг 2012 оны байдлаар эзэлжээ.

Фото: Francesco Zizola / Noor
Урт хугацааны турш Бразили нь нефтиэр ядмаг гэж тооцогдож иржээ. 2000-аад оны төгсгөл хүртэл дотоодын хэрэглээгээ хангаж чаддаггүй олборлолтой байлаа. Тус орны янз бүрийн нутагт байгаа жижиг ордуудас улсын Petrobras компани нефть гаргаж байгаа юм.

Фото: Francesco Zizola / Noor
Рио-де-Жанейро, Сан-Паулу мужуудын эрэг орчимоос хэдэн зуун км-ын цаана Кампус ба Сантусын савын асар том орд илэрснээр бүгд өөрчлөгдлөө. Эдгээр ордуудын нийт нөөц нь 13 тэрбум баррель гэж үнэлэгдсэн ч орчинд нь шинэ шинэ ордууд нээгдсэнээр нөөц байнга нэмэгдэж байгаа. Хоёр сав газрын гол орд Тупийг 2006 онд нээсэн бөгөөд хожим тус орны ерөнхийлөгч асан Луис Инасиу Лула да Силвагийн нэрээр Лулугийн орд хэмээн нэрлэгдсэн байна. 2009 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр уг ордод арилжааны туршилтын анхны өрөмдлөгөө ашиглалтад оруулжээ. Тэр жилийнхээ тавдугаар сарын 1-нд ордын албан ёсны нээлт болсон юм. Одоо тэндээс өдөртөө 100 мянган баррель нефть олборлож байгаа бөгөөд ирээдүйд тэр үзүүлэлт нь эрс өсөх гэнэ. Ордын ашиглалтын зардлыг 50-100 тэрбум доллараар тооцоолжээ.

Фото: Юрий Козырев / Noor
Нефть нь Бразилийн хувьд харьцангуй шинэ эрчим хүчний эх сурвалж юм. Сүүлийн 50 жилийн дотор усан цахилгаан станц хүндтэй байр суурийг эзэлж иржээ. Бразилийн хүчирхэг том голууд УЦС босгох гол байгууламжууд гэж тооцогдсоор байгаа юм.

Фото: Юрий Козырев / Noor
Бразил нь (Парагвайн хамт) дэлхийн томоохонд орох Парана голын Итаипу гэх усан цахилгаан станцыг эзэмшдэг. Даланг нь 1971 оноос хойшбосгож эхэлсэн ба анхны цахилгаанаа 1984 онд өгч эхэлжээ. Одоо уг станц нь Бразилийн цахилгааны хэрэглээний дөрөвний нэгийг эзэлдэг.Түүний хүчин чадал нь Хятадын Хөх мөрний “Гурван хавцлын” УЦС-ынхаас бага ч түүнээс 10 хувиар илүүтэй цахилгаан үйлдвэрлэдэг аж.

Фото: Юрий Козырев / Noor
Бразильчууд өөрийн эрчим хүчний хүчин чадлыг аажмаар нэмэгдүүлж байгаа. Одоо Амазон мөрний салаа Шингу болон өөр хоёр гол дээр Белу-Монтийн усан цахилгаан станцыг босгож байна. Түүний хүчин чадал нь Итаипугийн станцынхаас арай бага ч гэсэн дэлхийн хамгийн том гурван усан цахилгаан станцын тоонд орж байна. Энэ цогцолборын далангийн дээд өндөр нь 90 метр юм.

Фото: Юрий Козырев / Noor
Өөрийн эрчим хүчний өлсгөлөнгөө хангах гэсэн Бразилийн эрмэлзэл нь цахилгаан үйлдвэрлэлийн байгууламжууд баригдаж байгаа нутгийн уугуул индианчуудтай сөргөлдөхөд хүргэдэг. Белу-Монтийн усан цахилгаан станцын босголт бас л сөргөлдөөнтэй юм. 2012 оны намар индиан омгийн 80 гаруй дайчид уг станцын байгууламжид нэвтрэн орж эзлээд ажилчдыг нь хөөсөн байлаа. Тэд станцын усан сан 20 гаруй мянган хүний амьдардаг нутгийг живүүллээ гэж эсэргүүцсэн байв. Засгийн газар нь индианчуудыг дургүйцлийг гол төлөв тоолгүй үлдээдэг.

Фото: Francesco Zizola / Noor
Бразилийг түүхий эдийн орон гэж болохгүй. Байгалийн баялаг нь түүний эдийн засгийн чухал хэсэг болдог ч тус орны хэд хэдэн том хотуудын аж үйлдвэр эдийн засгийн өсөлтийг нь хангаж байгаа.Тус орны эдийн засгийн нийслэл нь 20 сая хүнтэй Сан-паулу хот юм.

Фото: Francesco Zizola / Noor
Бразили нь өндөр технологийн дахин боловсруулах аж үйлдвэрийн хэд хэдэн чиглэлийг эрчимтэй хөгжүүлж байна. Embraer компанийн компанийн буянаар өөрийн иргэний агаарын тээврийн онгоцтой хөгжиж буй орнуудын маш богино жагсаалтад Бразил багтаж байна. Усан онгоцны үйлдвэрлэл бас эрчимтэй хөгжиж байгаа. Түүнд эх газрын үргэлжлэл болсон далайн ёроолоос олборлож байгаа нефтийн үйлдвэрлэл хүчтнй туслаж байна.

Фото: Francesco Zizola / Noor
Рио-де-Жанейрогийн дагуул хот Нитеройн усан онгоцны үйлдвэрт Petrobras компанийн Атлантын далайн ёроолын ордуудаас тус орны боомтууд ба гадаадад нефть зөөх үүрэгтэй нефтийн танкер онгоцнуудыг үйлдвэрлэг.

Фото: Francesco Zizola / Noor
Автомашины үйлдвэрлэл тус оронд 1950-иад оноос хөгжиж байна. Сүүлийн жилүүдэд энэ салбар эдийн засгийн гол салбарын нэг болов. 2012 онд Бразилд 3,3 сая машин үйлдвэрлэсэн нь Оростой харьцуулахад бүтэн хагас дахин их байна. Энэ үзүүлэлтээрээ Бразил тивдээ АНУ-ын дараа хоёрт, дэлхийд долоод бичигддэг. Тус оронд Fiat, Volkswagen, Ford, Nissan үйлдвэрлэл явуулдаг. Гэхдээ зах зээл дээр нь орон нутгийн Troller, Marcopolo зэрэг компаниуд ажилладаг. Бразил нь түлшний сонголттой машины үйлдвэрлэх талаар дэлхийн лидер бөгөөд тийм машинууд энэ улсын автопаркийн тавны нэгийг эзэлдэг.

Фото: Francesco Zizola / Noor
Засгийн газар нь өндөр технологин салбарын хөгжлийг дэмждэг. Сан-Паулу мужийн Кампинес хотын Бразилийн “цахиуртын хөндий” микроэлектроник, теле холбооны бүтээгдэхүүн мөн программ хангамжийн үйлдвэрлэл явуулдаг. Тэнд IBM, Samsung, 3M, Dell, Huawei зэрэг олон алдартай компаниуд ажиллаж байна.

Фото: Kadir van Lohuizen / Noor
Амазоны сав нутгийн сельвагийн буянаар Бразили нь дэлхийн ойн баялагаар хамгийн баян орны нэг болдог. Эдгээр баялагийг ашиглах нь тийм ч үр дүнтэй биш. Ойн баялагийн нилээд нөөцийг модны нүүрс богон шатаадаг аж.

Фото: Kadir van Lohuizen / Noor
Модны нүүрс бэлтгэх аж үйлдвэр нь ой модыг устгаж, орчныг нүүрс шатаасны бохирдлоор хордуулж байна. Нүүрс хүчлийн хийн нэмэлт ялгаруулалт нь дэлхийн дулаарлын гол шалтгаануудын нэг гэж эрдэмтэд үзэж байна.

Фото: Юрий Козырев / Noor
Экологийн асуудал ерөнхийлөгч Дилма Руссеффийн сонгуулийн хөтөлбөрт байлаа. Гэхдээ л энэ чиглэлээр том амжилт гараагүй байна. Сельва уствал тэр нь тивээс хальсан дэлхийн хэмжээний сүйрэл болох юм.

Фото: Francesco Zizola / Noor
Сүүлийн жилүүд тус оронд хэд хэдэн томоохон спортын арга хэмжээний бэлтгэл ажил өрнөж байна. Тус оронд 2014 оны дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн, 2016 онд Рио-де-Женейрогийн зуны олимпийн тоглолттой. Засгийн газар нь цэнгэлдэх хүрээлэнгүүд түүнийг тойрсон дэд бүтцийг бий болгох өргөн цар хүрээтэй хөтөлбөрийг зарлан хэрэгжүүлж байна. Зарим нэг барилга байгууламж хугацаандаа ашиглалтад орж чадахгүй байх, харин энэ хөтөлбөр нь өөрөө өргөн цар хүрээний авлигыг дагууллаа.

Фото: Francesco Zizola / Noor
Тус оронд хөлбөмбөг ихээхэн алдартай ч хэдэн арван мянган бразиличуудад энэ зун ДАШТ-ний эсрэг эсэргүүцэл явуулахад нь саад болсонгүй. Эсэргүүцэгсдийн ихэнх нь тэмцээн явуулахын эсрэг биш харин түүнийг зохион байгуулагчдын авлига, хулгайг буруутган тэмцжээ.

Фото: Francesco Zizola / Noor
Гэсэн хэдий ч хөлбөмбөг нь Бразилийн дуртай тоглоомоос гадна эдийн засгийн чухал хэсэг болдог. Хэдэн мянган бразиличууд хилийн чанадад тоглож, тэдний төлөөх мөнгийг нутгийн клубууд нь авдаг бөгөөд экспортын салшгүй хэсэг нь юм. Сүүлийн жилүүдэд хөлбөмбөгийн клубууд ихээхэн хөрөнгөжиж байна. Тэдний зарим нь тухайлбал, “Тив хоорондын цом”-ын эзэн Сан-Паулугийн «Коринтианс» гэхэд л Европын аварга клубуудтай тэнцхүйц баян болжээ.

Фото: Kadir van Lohuizen / Noor
Бразил эртнээс хөдөө аж ахуйн орон гэж тооцогдож ирсэн нь олборлох, боловсруулах үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөнөөр өөрчлөгдсөнгүй. Кофе, чихэр, мах нь хөдөө аж ахуйг экспортын үндсийг бүрдүүлдэг.

Фото: Kadir van Lohuizen / Noor
Бод малын тоогоор Бразил Энэтхэгээс ялимгүй түрүүлэн дэлхийд нэгдүгээрт орж байна. Гахайн тоо толгойгоор дэлхийд гуравт байгаа. Тус орон дэлхийн зах зээлд махны нийлүүлэлтийн лидер юм.

Фото: Kadir van Lohuizen / Noor
Бүтэн жилийн зун нь тэндхийн фермерүүдэд малаа жилийн турш бэлчээх боломжийг өгдөг. Тус орны төвөөр мал аж ахуй нь өнөөг хүртэл хагас нүүдлийн хэвээр байгаа. Дулаан уур амьсгал, өргөн уудам газар нутаг нь хөдөө аж ахуйг тогтвортой хөгжүүлэх боломжийг өгдөг.

Фото: Kadir van Lohuizen / Noor
Бразилийн хөдөө аж ахуйн баялагаас эхний ээлжинд чихэрийн нишингийг хэлэх хэрэгтэй. Түүнээс чихэр гаргаж авахаас гадна түлш болгон хэрэглэж буй этилийн спиртыг нэрдэг. Этанолын үйлдвэрлэл нь эдийн засгийн хувьд ашигтай болж байгаа зөөн орнуудын нэг нь Бразили юм.

Фото: Francesco Zizola / Noor
Эдийн засагт нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл урт хугацаанд давамгайлж ирсэн ч Бразил нь хотуудын улс хэвээр байгаа. Тус орны томоохон мегаполисуудад хүн амын гуравны нэг амьдарч байна. Тэр нь саяханаас шинэчлэгдэж эхэлсэн дэд бүтцэд ихээхэн ачаалал өгдөг.

Фото: Kadir van Lohuizen / Noor
Ядуурлыг устгах эрх баригчдын оролдлого хязгаарлагдмал амжилттай. Муу нэртэй Риогийн фавелууд 40 жилийн өмнөх шигээ л гэмт хэргийн гол уурхай хэвээр. Цагдаагийхны фавел дахь ажиллагаа нь цэргийн бүрэн хэмжээний үйлдлийг санагдуулна. Зарим фавелуудад цагдаагийн болон цэргийн шууд удирдлагатай болгож байна.

Фото: Francesco Zizola / Noor
Мөн энэ хугацаанд эдийн засгийн амжилт нь үндэсний дунд ангийн эгнээг өргөжүүллээ. Тэдний хэрэглээ нь ДНБ-ний цаашдын өсөлтийн баталгаа болж байна. Дунд ангийн эзлэх хувь нь нийт хүн амын бараг тал нь буюу 95 сая орчим хүн болов. Бразиличуудын 98 хувь нь зурагттай, 96 хувь нь хөргөгчтэй болжээ. Ойролцоогоор 30 сая хүмүүс ядуу амьдралтай хэвээр байгаа.

Фото: Jon Lowenstein / Noor
Дунд ангийнхны өсөлт нь тус оронд барилгын салбарын хөгжлийг өдөөж өглөө. Тэр нь эдийн засагт нэмэлт зүтгүүр болж байна. Орон сууц, арилжааны байгууламж жилд хэдэн хувиар тогтвортой өсч байна.
Фото: Francesco Zizola / Noor
Ядуусийн хороолол болох фавелууд, Бразилийн ердийн районуудын хоорондын ялгаа аажмаар алга болж байна. Олон тооны фавелууд дунд ангийн доод хэсгийнхэн амьдрах “таатай” районууд болон хувирч байна. Эсрэгээр, ядуусын хорооллынхон ажилтай болоод илүү таатай орчинд шилжин амьдарч эхэлжээ.

Фото: Francesco Zizola / Noor
Эдгээр үйл ажиллагаа Рио ба Сан-Паулу зэрэг төв хотуудад мэдэгдэхээр болсон байгаа. Сүүлийн жилүүдэд экваторын хойд хэсэг хамгийн хурдтайгаар хөгжиж байна. Тэр нутаг өмнө нь ядуу, хөдөө аж ахуйн бүс гэж хэлэгддэг байв. Одоо хамгийн хоцрогдолтой мужуудад тивийн төв хэсэг тооцогдох болов.

Фото: Francesco Zizola / Noor
Тааламжтай цаг уур, Атлантын далайн ер бусын элсэн эргүүдийн буянаар Бразили нь дэлхийн аялал жуучлалын гол төвүүдийн нэг болж байна. Гэхдээ энэ салбарын хөгжилтөд жуулчид “нийлүүлэгч” орнуудаас харьцангуй хол зайд оршдог мөн гэмт хэргийн өндөр төвшин зэрэг нь саад болж буй. Гэсэн хэдий ч жуулчлалын бизнес өөрийн хувь нэмрээ эдийн засагт тогтмол оруулж байгаа.