Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл хотын дарга болсноор их хот өнгө засч, эмх журмандаа ороод буй. Зөвшөөрөлгүй барилгууд, хууль бусаар олгогдсон газруудын асуудлыг цэгцэлж, замын түгжрэлийг багасгасан гэдгийг нь хэн ч хүлээн зөвшөөрнө. Ардчиллын анхны шанг таталцаж, монголчуудад ардчилал гэж юу байдгийг заасан “анхны багш” нарын нэг Э.Бат-Үүл сүүлийн үед их хотын залууст хичээл заагаад завгүй явна. Хотын соёл гэж юу байдгийг 40 мянгатын унаган хүүхэд мэдэхгүй өөр хэн мэдэх билээ. Ойрын өдрүүдэд Үүл дарга орчин цагийн залууст их хотын ухамсарт иргэн байхын сайхныг ойлгуулахын тулд хичээл зааж, тэдний санал бодлыг сонсож явна. Дарга иргэнтэйгээ тулж ажиллана гэж энэ.

Нийслэлийнхэн албан томи­лол­тынхоо зардлыг олон нийтэд тайлагнадаг болсон, төрийн албан хаагчдыг нийтийн тээврээр үйлчлүүлдэг болгосон, нийтийн тэмдэглэлт баярыг төсвийн мөн­гөөр тэмдэглэхээ больсон гээд түүний санаачилж, хэрэгжүүлсэн аж­луудад нь нийслэлчүүд “А” үнэлгээг хэдийнэ өгсөн.  Мон­голын ардчиллыг шинэ үеийн больщевикуудад хэзээ ч алга­дуулахыг хүсдэггүй хотын “багш” Э.Бат-Үүл ардчилалд хэтэрхийн үнэнч байдаг шигээ их хотдоо ч хоёргүй сэтгэлээр зүтгэж буй. Үүнийг түүний шийдвэрийг нийслэлчүүдийн 90 хувь нь бүрэн дэмждэг гэх судалгаагаар баталж болно. УИХ-ын танхимаас хотын даргын суудал руу сайн дураараа “буусан” Үүл баатар жинхэнэ хийж чадах ажлаа олж шүү.

Б.ОЮУНГЭРЭЛ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж