Ноос, ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

Ноос, ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн нээгдлээ

Нийслэлийн Засаг даргын гаргасан  “Үзэсгэлэн, худалдаа зохион байгуулах” тухай А/950  тоот захирамжийн дагуу нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газраас “Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2013” үзэсгэлэн худалдааг 10 сарын 17-ноос 21-ний өдрүүдэд   “Мишээл экспо” төвд зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаанд нийслэлд арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 100 гаруй аж ахуйн нэгж оролцож, өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг худалдах юм. Үзэсгэлэн худалдааг зохион байгуулснаар үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан нэг дороос өргөн сонголттойгоор худалдаа хийх боломж олгож байгаа гэдгийг албаныхан онцолж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж