Тель-Авивт “нисдэг” нийтийн тээвэртэй болно

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

Тель-Авивт “нисдэг” нийтийн тээвэртэй болно

Израилийн Тель-Авив хот соронзон дүүжлүүрийн олон нийтийн тээвэртэй дэлхийн анхны хот болохоор хүсч байна. SkyTran гэх системийг бүтээгчид энэ тээвэр нь байгаль орчинд ээлтэй бөгөөд хямд, хурдтай гэж хэлж байгаа юм. Зохиогчдын санаснаар  энэ систем нь такси, автобусыг орлон өрсөлдөх гэнэ.

Хоёр суудалтай ТС-ийг утсаар станц дээр нь дуудаж болно. Хүрэх  газарт нь ямар нэгэн  түгжрэлгүйгээр хүргээд өгөх бөгөөд уг системийг АНУ-ын Сансар судлалын агентлагийн мэргэжилтнүүд бүтээсэн байна.

Метро байгуулах эсвэл түүнийг өргөтгөх нь их ажилтай өндөр зардалтайгаас гадна аюултай. Харин SkyTran-ыг байгуулахад хямд бөгөөд амархан аж. Замын чиглүүлэгчийг газраасзургаан метрийн өндөрт модулийн  аргаар хийнэ. Станц нь шат буюу  тавцан байх бөгөөд 400 метрийн  бүсэд байрлах  ажээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж