Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлийн баг БНХАУ-д гурван жил тутамд болдог Олон улсын ардын урлагийн есдүгээр их наадамд амжилттай оролцож “Алтан” цомтой эх орондоо иржээ. Хятадын Ичан хотноо болж өнгөрсөн тус наадамд зургаан тивийн 14 улсын 300 гаруй уран бүтээлч өөрийн орны ардын урлагийн бүтээлүүдээрээ оролцсон байна. Монголын уран бүтээлчид Хубай мужийн Ичан хот, аялал жуулчлалын Чан Яан Чин Жан амралтын газар болон Хятадын хамгийн алдартай хүрхрээний нэгэнд тооцогддог дархан цаазат И Лин Сан Ша хүрхрээ, И Лин Ан Шин сум, Бээжин хотын Гадаад хэлний дээд сургууль зэрэгт тогложмонгол ардын бүжиг, хөгжмийн бүтээлүүдээсээ Хятадын үзэгчдэд толилуулсан аж.
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин