Б.Түвшинбат, С.Эрдэнэбаяр нар өрсөлдөгчөө яллаа

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

Б.Түвшинбат, С.Эрдэнэбаяр нар өрсөлдөгчөө яллаа

2013 оны Боксын ДАШТ-ий гурав дахь өдөр манай тамирчин Б.Түвшинбат, С.Эрдэнэбаяр нар өрсөлдөгчөө яллаа.

69 кг-ийн жинд өрсөлдөж буй манай тамирчин Бямбын Түвшинбат эхний тоглолтдоо БНХАУ-ын Маймат Турсуныг ялсан байна. Манай тамирчны хувьд Маймати Турсунтай өмнө нь 2012 онд Астанад болсон олимпийн өмнөх сорилго тэмцээний шигшээд, Солонгосын Инчионд 2011 онд болсон Азийн аварга шалгаруулах хагас шигшээд ялагдаж байсан юм. Гэсэн ч энэ удаагийн ДАШТ-д өрсөлдөгчөө гурван үеийн турш илүүрхэж яллаа. Б.Түвшинбат дараагийн тоглолтоо ОХУ-ын залуу тамирчин Александр Беспутинтай хийнэ.

81 кг-ийн манай тамирчин Сандагсүрэнгийн Эрдэнэбаяр АНУ-ын Жеремиа Торрестой тоглож, гуравдугаар үед хүнд цохилтоор буулган авлаа.

Өнөөдөр боксын ДАШТ дөрөв дэх өдрөөр үргэлжилнэ. Тэмцээний хуваарь ёсоор дөрөв дэх өдөр 56, 75 кг-ийн жингийн эхний тойргийн тоглолтууд болно.

56 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт өрсөлдөж буй. Манай тамирчин эхний тойрогтоо гоц мөргөсөн тул өнөөдөр тоглохгүй.

Харин өнөөдөр 75 кг-ийн жинд манай тамирчин Нармандахын Шинэбаяр Израйлийн тамирчин Константин Снигоуртай  тоглох юм. 

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж