iPhone-д зориулсан тэмдэглэлийн цаас

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

iPhone-д зориулсан тэмдэглэлийн цаас

Гар утсан дээрээ тэмдэглэл хөтлөх зориулалттай төрөл бүрийн арр-ууд байдаг ч жинхэнэ цаасан дээр жинхэнэ үзэг балаар бичих дуртай хүмүүс байдаг.

Тийм хүмүүст зориулж iPhone ухаалаг гар утасныхаа ар талд нааж ашиглах тэмдэглэлийн цаасыг худалдаанд гаргасан байна.

Уг цаас нь iPhone 5, 5s, болон 5c ухаалаг гар утаснуудад таарах ба камерын дуранг халхлахгүй, нүх гаргаж өгсөн байна.

Уг цаас нь нэг боодолдоо 80 ширхэгтэй бөгөөд 7.95 ам.долларын үнэтэй аж.

Т.БИЛГҮҮН



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж