
Өөрийн гэсэн өнгө аяс, өвөрмөц төрхөөрөө нь дуучин С.Наранг танихгүй хүн гэж үгүй бизээ. Тэрээроны өмнө АНУ-ын Лос-Анжелас хотноо суралцаад иржээ. Тэгвэл түүний фенүүдэд нь дуулгах нэгэн сайхан мэдээ буй. Дуучин С.Наран аравдугаар сарын 31-нд өөрийн бие даасан тоглолтоо хийх ажээ. Нилээдгүй хугацаанд чимээгүй байсан дуучин бүсгүй “My voice 2”нэртэй хоёр дахь бие даасан тоглолтоо хийхээр зэхээд байгаа гэнэ. Түүний энэхүү бие даасан тоглолтонд дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Ө.Уянга болон “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр нар оролцох юм. Тэрээр уг тоглолтондоо өөрийн хамгийн шилдэг гэсэн уран бүтээлүүдээ хүргэх бөгөөд ердөө ганцхан удаа тоглох нь ээ.
Э.ТЭКҮ