Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Хайртаа яаж олох вэ?

Хайр шунал, хүслээс эхэлдэг. Тэр нь хэдэн хором, хэдэн өдөр, хэдэн долоо хоног ч үргэлжилж мэднэ. Харин тэгээд дараа нь яах вэ? Хэдэн сар уулзалдана. Хэн хэнээсээ уйдаж эхэлнэ. Найз залуу чинь хөргөгчнөөс чанамал олоод идчихэж чадахгүй байгаа нь эхэндээ эгдүүтэй ч юм шиг санагддаг байсан бол одоо чамд орилоод босоод ирмээр болж ирнэ. Харин тэр чамайг юу ч ярьсан дуртай нь аргагүй сонсдог байсан бол одоо чиний эцэс төгсгөлгүй яриа уйтгартай нойрны эм шиг болж эхэлнэ. Эцэст нь “Ийм маягаар бүхэл насаараа амьдрах хэрэг үү?” гэж өөрөө өөрөөсөө асууна. “Бидэнд ер нь адил төстэй чанар байна уу?” хэмээн хайх болно.


Сарнай бол хайрын цэцэг. Харин гурав хоногийн дараа бүх дэлбээ нь хатаж унаад үзлийн муухай иш вааранд хоцорно. Хэрэв та хоёрын дунд нийтлэг зүйл байхгүй бол яг л ийм зүйл болно. Ер нь зөв хүнээ сонгоно гэдэг хэн нэгэнтэй урт хугацааны туршид хуваалцах нийтлэг зүйлийг сонгоно гэсэн үг. Тэр нийтлэг зүйл нь та хоёрын харилцааг анх эхлүүлсэн оргилсон дур хүсэл буурсны дараа ч хамтдаа үлдэх үндэс, дэвсгэр болж өгөх учиртай.


Тэгэхээр цагаан морь унасан ханхүү шиг дэндүү мөрөөдлийн хүнийг битгий сэтгэл дотроо бүтээ. Түүний оронд өөрийнхөө хүсэл сонирхол, үзэл бодолд ойрхон хүнийг хай. Мөрөөдөлд чинь амилсан тэр ханхүү чамтай төстэй зүйл ганц ч байхгүй байвал яана. Барби шиг сайхан биетэй инээд алдсан бүсгүй чиний ярьсныг тэс хөндлөн зөрдөг хүн байвал яах вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж