
Харин энэ хохирлыг тус худалдааны төвийн эзэн Ш.Сайхансамбуу барагдуулах уу гэдэг нь тодорхойгүй байгаа. Ш.Сайхансамбуу 400 гаруй түрээлэгчийн хохирлыг барагдуулах байх хэмээн тэд харзнаж байгаа бололтой. Гэхдээ одоогоор хэрэг дөнгөж прокурорын хяналтад шилжсэн. Хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсний дараа л хохирол барагдуулах нөхцөл бүрдэнэ. Түрээслэгчид галд өртсөн бараа бүтээгдэхүүнээ хэтэрхий өндөр үнээр үнэлсэн ч холбогдох газрууд хохирлыг тогтоохдоо зах зээлийн үнэлгээгээр тооцсон байна.
С.СҮРЭН