Сицилид онц байдал тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2013.10.16-нд нийтлэгдсэн

Сицилид онц байдал тогтоожээ

Сүүлийн үед Италийн арлуудыг зорих Ойрхи-Дорнод, Африкийн цагаачдын урсгал хэрээс хэтэрч, тэднийг тойрсон асуудал хурцаар тавигдаж эхэллээ.

Хамгийн эхний жишээ гэвэл одоогоос долоо хоногийн өмнө Лампедуза арлын ойролцоо 500 орчим цагаачийн зорчиж явсан хөлөг онгоц живж, осолдсоны улмаас 300 гаруй хүн амь үрэгдсэн юм. Үүнтэй холбоотойгоор Италийн Засгийн газар өнгөрсөн даваа гаригаас эхлэн Газар дундын тэнгист агаар болон усан цэргийн хамгаалалт ажиллуулж эхлээд байгаа. Гэсэн ч улстөрийн зөрчил мөргөлдөөн, зэвсэгт бүлэглэлүүдийн халдлага, дайралтаас дайжсан Ойрхи-Доронд, Африкийн цагаачдын урсгал тасралтгүй хөвөрсөөр байна. Италийн албаныхны мэдээлснээр зөвхөн өчигдрийн байдлаар л гэхэд Ливи улс болон Сицили арлын хооронд далайгаас гурван жижиг усан онгоц бүхий 370 цагаачийг аварч, Лампедуза арал руу шилжүүлжээ. Түүнчлэн Италийн Сицили арлын захирагч тус аралд ирээд буй их хэмжээний цагаачдын улмаас онц байдал тогтооход хүрчээ. Сицили арлын захирагчийн зүгээс онц байдал тогтоосноор үндэсний иргэний хамгаалалын системыг идэвхижүүлж, цагаачдад үзүүлж буй тусламжийг нэмэгдүүлэхийг зорьсон аж.

Үүний зэрэгцээ Италийн албаныхан өдөрт хэдэн зуугаараа тус улсыг зорьж буй цагаачдын урсгалаас шалтгаалан НҮБ-ээс тогтоосон цагаач хүлээн авах боломжит хязгаараа хоёр дахин нэмэгдүүлж, 16 мянга болгосон байна. Италид энэ 2013 он гарсаар нийт 35085 цагаач ирээд буйн 9805 нь Сири, 8843 нь Эритериа, 3140 нь Сомали, 1058 нь Мали, 879 нь Афганистан, 21 мянга нь Ливи, 8000 Египетийн иргэн гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж