Сүхбаатар дүүргийн бизнесменүүд цугларав

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Сүхбаатар дүүргийн бизнесменүүд цугларав

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Бизнес эрхлэгчдийн нэгдсэн зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.  Зөвлөгөөнд тус дүүрэгт бизнес эрхэлдэг 60 гаруй аж ахуйн нэгж оролцсон байна. Сүхбаатар дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид 2010 онд ЖДҮ-г дэмжих сангийн нэг хувийн хүүтэй гурван  жилийн хугацаатай олгож буй  зээлд 35 аж ахуйн нэгж хамрагдсан бөгөөд 1,78 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан  байна. Энэ нь   2009 онтой харьцуулахад үйлдвэрийн тоо 10-аар өсч, санхүүжилт 500 сая төгрөгөөр нэмэгдэж  шинээр 300 ажлын байр бий болж, нийт 600 гаруй иргэнийг тогтвортой ажлын байраар хангажээ.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж