Нүүрсний бирж байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Нүүрсний бирж байгуулна

Монгол Улсын эдийн засаг, экспортод  нүүрс чухал байр суурь эзлэх болсон энэ үед Нүүрсний бирж байгуулах нь зүйтэй гэж Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо үзэж байна. Тус хороо дээрх саналаа холбогдох яаманд хүргүүлээд байгаа гэнэ.  Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн онд нүүрсний экспортоос манай улс 877.6 сая ам доллар олсон бол зэсийн экспортоос 770 саяыг олжээ. Мөн 2008 онд 9.4 сая тонн нүүрс олборлосноос 5.2 сая тонныг дотооддоо хэрэглэж, 4.2 сая тонныг экспортолж байна. Тэгвэл 2009 онд 19.8 сая тонн олборлож, 14 сая тонныг дотооддоо нийлүүлж, 5.8 сая тонныг экспортолсон бол 2010 онд нийт 25 сая тонныг олборлож, 18.2 сая тонныг экспортолжээ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж