“Ассоциаци өдөр” боллоо

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

“Ассоциаци өдөр” боллоо

Уул уурхайн үндэсний ассоциацийн газраас сар бүрийн сүүлийн долоо хоногийн гурав дахь өдрийг ассоциациар овоглох болсон. Энэ удаагийн “Ассоциаци өдөр”-ийн арга хэмжээ Контенталь зочид буудалд зохиогдсон бөгөөд  уул уурхайнхан оролцож, Ашигт малтмалын хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцсэн байна. Өнөөдөр хэрэгжиж буй Ашигт малтмалын хуульд асуудалтай тал бий, үүнийг өөрчлөх ёстой гэх байр суурьтай хүмүүс олон байсан. Мөн уул уурхайнханд тулгарч буй бэрхшээл, үүнийг тус ассоциациас хэрхэн зохицуулахад анхаарах талар яриа өрнүүлсэн байна.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж