“Алтангадас Трейд” ХХК-д торгууль ногдуулжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.15-нд нийтлэгдсэн

“Алтангадас Трейд” ХХК-д торгууль ногдуулжээ

БНСУ-аас тамхи оруулж ирдэг “Алтангадас Трейд” ХХК-д таван сая төгрөгийн торгуулийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ногдуулжээ. Тус компаниас оруулж ирсэн 2800 хайрцаг тамхинд үйлдвэрлэсэн оныг “2015 он” гэж бичсэн зөрчил илэрсэн бөгөөд зөрчилтэй тамхины үйлдвэрлэсэн оныг зөв бичүүлэх үүрэг өгч, зөрчлөө арилгасан эсэхээ шалгуулж байж худалдаанд нэвтрүүлэх шаардлагыг тавьсан байна.

Мөн зарим тамхинуудыг эргүүлэн татуулсан байна. ШӨХТГ-аас явуулсан энэхүү шалгалтад “Газар сүлжмэл”, “Монгол Тамхи Со”, “Монгол Тамхи Интернейшнл”, “Алтан жолоо Трейд”, “Престиж Суллайз” зэрэг зургаан компанийг хамарчээ. Ирэх сараас тус байгууллагынхан тамхины хяналтын тухай хуультай холбогдсон хяналт шалгалтыг хийхээр болсон байна.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж