Тээш дамжуулах хурд хоёр дахин нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.15-нд нийтлэгдсэн

Тээш дамжуулах хурд хоёр дахин нэмэгдэнэ

Гадаад дотоодоос Улаанбаатарт буусан зорчигчдын хувьд ачаа тээшээ хүлээх гэж хамгийн багадаа хагас цаг болдог. Олон онгоц зэрэг буусан тохиолдолд түүнээс ч удаан хүлээхийн дээр тээш андуурагдах, өөр өөр нислэгийн ачаа нэг конвейрт багтахгүй гацах гэхчилэн бэрхшээл их бий. Тиймээс ИНЕГ энэ жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөндөө “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд ачаа тээш дажуулагчийг нэмэгдүүлэхээр тусгасан.

Харин саяхнаас Чингис хаан буудлын олон улсын танхимд ачаа тээшний шинэ дамжуулагч суурилуулж эхэлжээ. Энэ сарын 7-ны өдрөөс эхлэн Шинэ Зеланд улсад үйлдвэрлэсэн “Glidepath” компанийн “Pallet Loop(27)” маркийн ачаа тээшний дамжуулагчийг суурилуулж эхэлсэн байна.

Шинэ дамжуулагч ирэх арваннэгдүгээр сарын 1 гэхэд ашиглалтад орох ажээ. Шинэ Зеландын Glidepath компанид үйлдэрлэсэн энэхүү ачаа тээшний дамжуулагчийн түгээх хурд нь 0,3-0,5 м/сек ба өдөрт 20 цаг тасралтгүй ажиллах хүчин чадалтай. Одоогийн ашиглаж буй дамжуулагчаас 21 метрээр урт, нэг дахин илүү даацтай юм байна. Тиймээс шинэ тээш дамжуулагчийг ашиглаж эхэлснээр тээш дамжуулах хурд хоёр дахин нэмэгдэхийн дээр тээш хүлээдэг хүндрэл багасч, нисэх буудлаар үйлчлүүлж буй зорчигч, үйлчлүүлэгчдийн цагийг хэмнэх боломж бүрдэнэ гэж ИНЕГ-ынхан хэлж байна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж