Цэрэг татлага баасан гаригт эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.15-нд нийтлэгдсэн

Цэрэг татлага баасан гаригт эхэлнэ

Цэргийн шинэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэгт элсүүлэх ажил энэ сарын 18-20-нд болно. Харин нийслэлийн хэмжээнд цэргийн алба хаах хугацаа дуусч, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг өнөөдрөөс эхлэн энэ сарын 17-нийг хүртэл хүлээн авахаар бэлтгэж эхэлжээ. Цэргийн жинхэнэ алба татлагыг “Цэрэг татлагын товчоо” зохион байгуулж ажиллах юм байна. Тиймээс цэргийн албанд татагдах зарлан ирсэн залуус харъяа дүүргийн байранд бичиг баримтын хамт очих шаардлагатай гэнэ.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусч, бэлтгэлээр халагдан ирж байгаа цэргийн үүрэгтнүүдийг, ажлын байраар хангах, төрөл бүрийн сургалтад хамруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж