Жей-Зи Лондончуудыг гайхашруулав

Хуучирсан мэдээ: 2013.10.15-нд нийтлэгдсэн

Жей-Зи Лондончуудыг гайхашруулав

Рэппэр Жей-Зи, дуучин Бейонси нарыг  хөгжмийн ертөнцийн хамгийн бийлэгжүү хос гэлцдэг. Тиймдээ ч тэд охин Блү-айвидаа мөнгө хайрлалгүй цацдаг билээ.

Бусад хүмүүсийн санаанд бол рэппэр Жей-Зиг нийтийн тээврээр зорчиж явна чинээ санаанд нь ч буухгүй.

Гэвч Жей-Зи дотны найз Крис Мартинтайгаа Английн нийслэл Лондон хотын метрогоор зорчиж, хүмүүсийг алмайруулсан байна.

Лондонгийн метрогоор зорчигчид эхэндээ Жей-Зиг анзаараагүй боловч хэсэг хугацааны дараа таниад гайхширчээ. Жей-Зи метронд… Сонирхолтой л юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж