Асашёорюүг шагнахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.15-нд нийтлэгдсэн

Асашёорюүг шагнахаар болжээ

Японы чөлөөт бөхийн холбооны удирдлагын шийдвэрээр МЧБХ-ны ерөнхийлөгч, мэргэжлийн сүмогийн 68 дахь аварга Асашёорюү Д.Дагвадоржид тусгай шагнал олгохоор болжээ.

Шагнал олгох шийдвэрт бичихдээ:

– Асашёорюүг Монголын Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч болсноос хойш Монголын бөхчүүдийн амжилт эрс өсөв. Өнгөрсөн сард Унгарын нийслэл Будапешт хотноо болсон ДАШТ-д Монголын эмэгтэй бөхчүүд багаараа хоёрдугаар байрт орсон. Долоон жинд өрсөлдснөөс тавд нь медаль авсан нь түүхэн амжилт болов. Тиймээс Японы Чөлөөт бөхийн холбоо Асашёорюүгийн Азийн чөлөөт бөхийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж тусгай шагналаар шагнахаар шийдвэрлэсэн юм гэжээ.Энэ нь “Споничи” сонинд нийтлэгдсэн байна. Ийнхүү их аваргын бөхийн зүтгэлтний хувьд ирээдүйн гавьяаг үнэлсэн тэр шагналыг энэ оны арванхоёрдугаар сард Токиод болох Бүх Японы чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр гардуулах ажээ. Энэ шагналын тухайд ирэх жил болох ФИЛА-гийн сонгуультай холбоотой болж магадгүй гэж зарим тоймчид үзэж байна.

Б.ӨЛЗИЙ
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж