Яагаад гэвэл үүнийг зарим нэгэн үнэ бууруулах гэж ойлгочихоод урьд өмнөхийн үнэтэй харьцуулан “Баахан мөнгө зарцуулаад байсан, үнэ буурсан нь хаана байна?” гэж гомдоллож байгаа. Үнийг бууруулахаас илүүтэй өсч магадгүй байсан үнийн эрсдлийг саармагжуулах, цаашдаа тогтворжуулах, бүр цаашилбал хямдруулах ёстой хөтөлбөрүүд юм шүү гэж албаны хүмүүс анхааруулж буй. Тухайлбал, зарим жил 310 хүртэл төгрөгөөр өсч байсан шатахууны үнийг 50 төгрөгийн хэлбэлзэлд барьж чадсан нь илүү өсөх байсан эрсдлийг саармагжуулсан гэж Монголбанкнаас тайлбарлж байгаа билээ. Ингээд Монголбанкнаас гаргасан тайлангаас гол гол хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.
Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах хөтөлбөр:
Жил болгон хэрүүл дагуулдаг нөөцийн мах гээчид өмнө төсвөөс мөнгө зарцуулдаг байсан. Энэ жилийн хувьд тодорхой компаниудад зээл олгосноороо онцлог. Үүнд нийт 87 тэрбум төгрөгийн зээл олгосон нь өнөөдөр бүрэн төлөгдөөд байгаа юм байна.
Улаанбаатар хотод “Жаст Агро” ХХК 76,1 тэрбум төгрөгийн зээл авч, ашиглаагүй байсан зээлийн үлдэгдэл 22,5 тэрбум төгрөгийг энэ оны тавдугаар сарын 30-нд буцаан төлж, борлуулалтын буцаалтаар энэ оны долдугаар сарын 2-ны өдөр 22,5 тэрбум төгрөгийг эргүүлэн төлж, үлдэгдэл 24,7 тэрбум төгрөгийг мөн сард буцаан татсанаар 87 тэрбумын зээл буцаан төлөгджээ.
Дархан хотод “Баатрууд тэнгэр” ХХК, Эрдэнэт хотод “Эрдмийт” компани 5,45 тэрбум төгрөгийн зээл авч Дархан хотод 1025,1 тонн, Эрдэнэт хотод 1016,1 тонн мах бэлтгэн зээлээ буцаан төлжээ.
Гурилын үнийг тогтворжуулах хөтөлбөр:
Нийт 61 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн шугамыг 36 гурилын үйлдвэрт нээхээр төлөвлөсөн бөгөөд 2013 оны наймдугаар сарын 3-ны байдлаар 24 гурилын үйлдвэрт 48,7 тэрбум төгрөгийн зээл олгосон. Үүнээс 4,1 тэрбум төгрөгийн зээлийг буцаан төлсөн бөгөөд үлдэж буй 44,6 тэрбус төгрөгийн зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх ёстой. Зээлийн төлөлт графикийн дагуу төлөгдөх боломжтой гэж үзэж байгаа юм байна.
Барилгын гол нэрийн материалын дотоодын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад зориулж 68 компанид 166,7 тэрбум төгрөг, зайлшгүй шаардлагатай барилгын материалын нийлүүлэлтийг тасалдуулахгүйн тулд 55 компанид 125,4 тэрбум төгрөг олгоод байгаа. Энэ нь барилгын материалын үнэ тогтвортой байхад эерэгээр нөлөөлж байгаа гэжээ.
Мөн барилгын компаниудад 429,5 тэрбум төгрөгийн зээлийг 7 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай олгохоор банкуудад байршуулсан. Үүнээс одоогоор 318,6 тэрбум төгрөгийг олгоод байгаа юм байна. Үр дүнд нь нэг хэсэг зогсолтын байдал ороод байсан барилгын салбар сэргэж жилийн эхний хоёр улиралд 154 хувь буюу Монголын эдийн засагт хамгийн өндөр өсөлттэй салбар болжээ. Энд мөн жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээл олгосноор барилгын салбарын эрэлтийг улам нэмэгдүүлээд байгаа билээ.
Вагоны паркийн хүчин чадлыг нэмэгдүүлэх-136 тэрбум
Зүтгүүрийн паркийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд-92 тэрбум
Шатахууны эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд 22 тэрбум
Ачааны терминалын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 50 тэрбум төгрөг
Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Замын-Үүдээс Улаанбаатар хот руу ачааг 24 цагийн дотор хүргэдэг болжээ.
Нийт 13 компанид 3,8 хувийн хүүтэй нэг жилийн хугацаатай 192 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосноос 2013 оны есдүгээр сарын 27-ны байдлаар 173,3 тэрбум төгрөгний зээлийг үлдэгдэл үлдээд байгаа юм байна.
“Нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэх, түлш, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах, эрчим хүчний үнэ, тарифыг тогтворжуулах”хөтөлбөрийн хүрээнд ТӨК-иудад 42 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.