Марко Пологийн төлөөх муудалцаан

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Марко Пологийн төлөөх муудалцаан

Марко Полог өөрийн хүн болгосон Хорватын оролдлого Италийн дургүйцлийг төрүүлжээ. Хятадын Янжоу хотод Марко Пологийн музейг Хорватын ерөнхийлөгч асан Стипе Месич нээснийг Италийн хэвлэл өдөөн хатгалга гэж нэрлэж байна.

Нэртэй тойрон аялагчийн төрсөн газар нь тодорхойгүй учир түүний яс үндсийг тогтооход бэрхшээлтэй. Олон эрдэмтэд Марко Полог Венецид төрсөн гэдэг. Өөр нэг хувилбараар тэр одоо Хорват улс оршин байгаа Корчула аралд төржээ. Энэ түүхээр бол түүний эцэг нь өнөөгийн Хорвад ба Монтенегрогийн нутаг дэвсгэрт байсан Далмацийн Маффео Пилич гэдэг нэртэй худалдаачин байсан гэнэ. Тэрээр Венецид очоод нэрээ итали маягаар Поло болгожээ. 1282–1284 онуудад Марко Поло Хятадын Янжоу хотод байсан ба түүнд нь зориулан хятадууд музей нээжээ.

Стипе Месич түүний тухай ярихдаа «Хорватад төрсөн их жуулчин Европт Хятадыг нээж өгсөн юм» гэж хэлжээ.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж