Пакистан улсын охидын эрхийн төлөө тэмцэгч өдгөө 16 настай Малала Юсефзай өчигдөр Цагаан ордонд, АНУ-ын төрийн тэргүүнтэй уулзжээ. “Охидын боловсрол, тэр дундаа ойрхи дорнодын улсад амьдарч байгаа охидын боловсрох эрхийн тухай тэмцэж байгаа нь үнэхээр талархууштай хэрэг. Түүний насны охидуудаас ийм зүрх, зориг гарахад тун хэцүү шүү дээ. Тэр бол дэлхийн хамгийн зоригтой хүүхэд. Ерөнхийлөгч надад ч санаа болох зүйлүүд тэр их олныг хэлж байна” гэж Барак Обама ярьжээ. Төрийн тэргүүн энэ удаад тэргүүн хатагтай Мишел Обама болон 15 настай охин Малиа Обама хамт энэхүү уулзалтыг зохион байгуулсан байна. Тэрээр Пакистанд байхдаа 2009 оноос блог хөтөлж эхэлсэн бөгөөд өсвөр насны охидуудын эрх, тэр дундаа боловсрох эрхийн тухай идэвхтэй үзэл бодлоо илэрхийлдэг байсан билээ. Харин жил хагасын өмнө Талибанчуудад буудуулж, тархиндаа хүнд гэмтэл авсан юм. Тэр үеэс эхлэн дэлхийд танигдсан бөгөөд олон алдартнууд түүний төлөө залбирч, эмчилгээний зардлыг нь гаргаж байсан билээ. Өнгөрсөн долоо хоногт тэрээр европийн холбооны хүний эрхийн дээд шагнал болох Сахаровын шагналыг хүртсэн юм. Мөн Нобелийн энхтайвны шагналд нэр дэвшсэн нь түүнийг Нобелийн шагналд нэр дэвшиж байсан хамгийн залуу хүн болгосон билээ.
Ерөнхийлөгч Обама Малалатай уулзлаа
Б.СҮХ