
Спитрийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдаалдах зөвшөөрлийг 300 мянган төгрөгөөр баталсан байсныг хэвээр нь үлдээж, нийслэлд 300 мянган төгрөг, аймгийн төвд 200 мянга, сумдад 100 мянга болгосон байна. Энэ зөвшөөрлийг сунгахад нийслэлд 100 мянга аймгийн төвийн суманд 70 мянга, сумдад 40 мянга байхаар тусгажээ.
Согтууруулах ундаагаар баар цэнгээний газрууд шөнийн 00 цаг хүртэл үйлчлэхэд 20 сая төгрөгийн зөвшөөрөл олгодог байсныг нийслэлд 1.5 сая, аймгийн төвийн сумдад 800 мянга, бусад сумдад 500 мянган төгрөг байхаар заасан бол сунгалтыг нь нийслэлд 500 мянга, аймгийн төвийн сумдад 400 мянга, бусад суманд 200 мянга байхаар өөрчлөлт оруулжээ.
Харин одоо Засгийн газраас гаргасан энэ саналын дагуу Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах уу, үгүй юу гэдгийг УИХ эцэслэн шийдвэрлэнэ.