Живх болон ариун цэврийн цаасны үнийг нэмж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Живх болон ариун цэврийн цаасны үнийг нэмж байна

Өргөн хэрэглээний барааны дэлхийн лидерүүдийн нэг АНУ-ын Procter & Gamble компани Pampers ба ариун цэврийн Charmin цаас, Bounty цаасан бүтээгдэхүүний үнийг нэмж байгаа тухай Associated Press мэдээлж байна.

Нефть, байгалийн хий ба целлюлозийн үнэ нэмэгдсэний улмаас эдгээр барааны үнийг нэмж байна. Памперсийн үнэ долоон хувиар, Pampers-ийн нусны алчуур гурван хувиар, Charmin ба Bounty цаасан бүтээгдэхүүний үнэ таван хувиар тус тус өслөө.
 
Procter & Gamble компаниийн өрсөлдөгч Kimberly-Clark мөн л цаасан бүтээгдэхүүний үнээ нэмсэн байв.
 

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж