Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Шоколадан хүрхрээ

Уншигч та амьдралдаа олон хүрхрээг үзэж сонирхож байсан байх. Гэхдээ шоколадан хүрхрээний талаар харах нь байтугай сонсч байгаагүй гэдэгт миний бие итгэлтэй байна. Харин саяхан гайхалтай уран сэтгэмжтэй хэсэг уран бүтээлчид нэгдэж, Английн Лондон хотын Уаитли худалдааны төвд таван тонн шоколадаар хүрхрээ бүтээжээ.

Шоколадан хүрхрээг үзэж сонирхохын тулд зочид тусгай зориулалтын халаад өмсч, гараа ариутгах ёстой нь ариун цэврийн шаардлагыг маш сайн хангасныг илтгэж байна. Харахад маш том хэмжээний энэхүү шоколадан хүрхрээ нь танхимыг тэр чигээр нь бүрхэж, нэг цагт 12,000 литр шоколад урсаж, хүрхрээний гүнд цутгах ажээ. Түүнчлэн хүрэлцэн ирсэн зочид шоколадан хүрхрээнээс багахан хэсгийг авч, амтлах боломжтой гэнэ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж