
засгийн газар евротой харьцах юанийн ханшийг нааштайгаар барихын тулд
Европын төв банктай 57 тэрбум доллартай тэнцэх свап хэлэлцээр хийсэн
байна. Хятадын засгийн газар мөн АНУ-ын холбооны нөөцийн банктай гэрээ
хийх байсан боловч конгрессийн түр зогсолтын уршгаар энэ гэрээг
хийхээргүй болоод байгаа юм. Хятадын шинэ удирдлагуудын зүгээс ирэх
жилүүдэд дэлхийн зах зээлд юанийг томоохон валют болгох бодлоготой
байгаа бөгөөд үүнийг хэрэгжүүлэх эхний алхамыг Европын төв банктай хийж
буй свап хэлэлцээр гэж үзэх үндэстэй байгаа билээ. Хятадын төв банкны
мэдээлж буйгаар 22 улстай 2,2 триллион юанийн свап хэлэлцээр хийхээр
төлөвлөөд байгаа аж. “Энэ бол Хятадын талд ч манай талд ч адил ашигтай
зүйл юм. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд европын бүс нутгуудад ямар нэгэн
хөрөнгө оруулалт хийхээр бол юаниар гүйлгээ хийнэ. Энэ бол яах аргагүй
зах зээлд хэрэгтэй зүйл байсан” гэж Европын төв банкны захирал Марио
Драги ярьжээ. Европын төв банк энэ долоо хоногтоо багтан Евро бүсийн
улсуудад юанийг нийлүүлж эхлэх аж.
Б.СҮХ