Жокович Шанхайн Мастерст түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

Жокович Шанхайн Мастерст түрүүллээ

3,8 сая ам.долларын шагналын сантай Шанхайн Мастерс тэмцээнд Сербийн Новак Жокович түрүүллээ. Тэрбээр хоёр цаг 35 минут үргэлжилсэн шигшээ тоглолтод Аргентиний Хуан Мартин дел Потрог 6:1, 2:6, 7:6-ийн харьцаагаар буулган авчээ.

Жокович хагас шигшээд Францын Жо Уильфред Цонгаг (6:2, 7:5), Потро Испаний Рафаэль Надалийг (6:2, 6:4) хожиж шигшээд шалгарчээ.

ATP оны турш болдог Masters 1000 ангилалын есөн цувралын найм дахь Шанхайд болсон бол оны төгсгөлийнх 2013 BNP Paribas Masters Францын Парис хотноо энэ сарын 28-наас ирэх сарын 3-ны хооронд үргэлжлэх юм.

Оны турш болдог ATP Masters 1000 ангилалын есөн цувралын найм нь болоод байгаагаас Испанийн Рафаэль Надаль тав (Indian Wells, Madrid, Rome, Montreal, Cincinnati), Сербийн Новак Жокович хоёр (Monte-Carlo, Shanghai), Их Британы Энди Мюррей нэг (Miami) түрүү авчээ. Испаний Рафаэль Надалийн хувьд Мадридэд түрүүлснээс хойш Синсиннат хүртэл Мастерсийн дараалсан дөрвөн түрүүг хүртсэн. Улмаар Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлж, Хятадын нээлттэй тэмцээний шигшээд шалгарснаар дэлхийн тэргүүн теннисчин хэргэмийг дахин хүртээд байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж