
ОХУ-ын нийслэл Москва хотын өмнөд хэсэгт олон зуун хүн цагаачдын эсрэг жагсаал хийж, олныг хамарсан үймээн дэгдээсэн байна. Энэхүү хэрэг өнгөрсөн пүрэв гаригт Хойд Кавказын цагаач 25 настай Егор Шербаков гэгч залууг найз охиных нь нүдэн дээр хүйтэн мэсээр амийг хөнөөсөн хэргийн улмаас үүдэн гарчээ. ВВС-д мэдээлснээр уурлаж бухимдсан олон зуун хүн Москва хотын өмнөд хэсэг дэх цагаач ажилчдыг хайн, дэгүүрүүдийн цонх хагалж, хүнсний ногооны агуулахуудыг сандайчиж, автомашинуудыг шатаан танхайрсан бөгөөд үүний улмаас цагдаа нар 400 хүн баривчилжээ. Иргэдийг үймээн самуунд өдөөн хатгагчдын зүгээс “Орос орон бол оросуудынх” гэж хашгирч байсан байна. ОХУ-ын цагдаагийн дарга Анатолий Якунины мэдээлснээр баривчлагдсан хүмүүсийн ихэнхи нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэнэ.
Энэхүү хэрэг ОХУ дахь олон үндэстнүүдийн хоорондох зөрчил мөргөлдөөн жилээс жилд нэмэгдсээр буйгийн илрэл хэмээн албаныхан дүгнэжээ.
Б.АНХТУЯА