Австралийн сөрөг хүчин бүлгийн даргаа сонголоо

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

Австралийн сөрөг хүчин бүлгийн даргаа сонголоо

Австралийн хөдөлмөрчдийн намынхан парламентын бүлгийн даргаар Боловсролын сайдаар ажиллаж байсан Билл Шортенийг сонгожээ. Шортен нь Австралийн хамгийн том төрийн бус байгууллага болох Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдах зөвлөлийг тэргүүлж байсан бөгөөд улстөрчдийн дунд багагүй нэр хүндтэй улстөрч билээ. “Би маш хүнд хэцүү цаг үед энэ нэр хүндтэй суудлыг авч байна. Бидэнд хийх зүйл их бий. Өнгөрсөн сонгуулийн алдаанаасаа сургамж авч, ойрын гурван жилийн дотор сэргээхээр ажиллах болно. Энэ бол намын удирдлагууд болоод дэмжигчид хамтдаа хийх ажил” гэж Билл Шортен ярьжээ. Тэрээр намын гишүүдийн 52 хувийн саналаар шинэ албан тушаалд очсон аж. 2006 оноос хойш парламентад олонхийн суудлыг авч байсан ч өнгөрсөн сонгуулиар Тони Эбботод олон саналын зөрүүгээр ялагдсан билээ.

Б.СYX

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж