
Монголын талаас Шивээ-Овоо, Эрдэнэт Үйлдвэр, Монполимет, Тавантолгой ХК, Баян-айраг, Энержи Ресурс, Хера Эквипмент зэрэг 50 компанийн төлөөлөгч хүрэлцэн иржээ.
Монгол Улс, Хятад улсын дарга нарын уулзалтын дараа хоёр орны уул уурхайн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх хүрээнд энэхүү анхдугаар хурлыг зохион байгуулжээ. Уул уурхайн үндэсний ассоциацийн тэргүүн Д.Дамба “Монголын уул уурхайн салбарын өнөөгийн байдал, эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт” сэдвээр өчигдөр илтгэл тавилаа. Хоёр улсын бизнес эрхлэгчдийн эхний уулзалт уул уурхайн ханган нийлүүлэлтийн хүрээнд ийнхүү явагдаж байна.